“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ”  СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн прокурорын газар тус аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн тамгын газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг энэ оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн төвийн Өлгий сумын цэцэрлэг, сургуулиудын нийт 80 гаруй багш, ажилтан алба хаагч, нийгмийн ажилтан, удирдлагууд оролцжээ.

Хэлэлцүүлэгт хяналтын прокурор М.Отгонжаргал “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх хууль эрх зүйн зохицуулалт”, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Өмирбек “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн шүүхээр шийдвэрлэгдсэн байдал”, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны дарга, цагдаагийн хошууч Х.Нурбек “Архины хор хөнөөл” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийсэн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР