Говьсүмбэр аймгийн прокурорын газар нь тус аймаг дахь Онцгой байдлын газартай хамтран 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гал гарсан үед хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар прокурор, ажилтнууд гал гарсан үед галын дуудлагыг хэрхэн өгөх, өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ерөнхий мэдээлэл өгч, гамшгийн үед “цугларах цэгт” цугларах, галыг унтраах, онц чухал бичиг баримтыг галаас аврах зэрэг практик сургуулилт хийсэн байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба