Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сумын ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 80 орчим сурагчдад “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” сэдвээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулжээ.
Сургалтын хүрээнд Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг зөрчихөд хүлээлгэх хариуцлага, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн ялгааг тайлбарлан, прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, сонирхсон асуултанд нь хариулт өгч, харилцан ярилцлага өрнүүлсэн байна.
ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба