Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар, мөн сумын Онцгой байдлын хэлтэс хамтран прокурорын газрын байр болон гадна орчинд онцгой байдал үүсч болзошгүй үед ажиллах бэлтгэл, сургуулилт хийжээ.
Дээрх сургуулилтыг Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох бусад дүрэм, норм, стандартуудыг таниулах, ажилтан, алба хаагчдын бэлэн байдлыг хангах зорилгоор хийсэн байна.
Тус сумын Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлагч Э.Хулан “Бэлэн байдал”, салааны захирагч, дэслэгч Д.Ганболд “Гал унтраагуураар гал унтраах дадлага сургууль”, аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Хүрэлчулуу “Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн үйл ажиллагаа, багаж, техник хэрэгсэлтэй танилцах” сэдвээр танхимын болон дадлага хосолсон байдлаар сургалтыг явуулжээ.
ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба