ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН  ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын хэрэгжилтийн талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант сумдын Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар оролцож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд хийсэн ажлаа танилцуулж, сум дундын Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөгөөнөөс сумдын Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдэд “Зөвлөмж” хүргүүлэхээр болсон байна. 

 

 САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР