Төв аймгийн прокурорын газар тус аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимаас сумдын Засаг дарга нарт болон Засаг даргын тамгын газрын албан хаагчдад цахимаар видео сургалт хийсэн байна.
Сургалтаар аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй “Иргэний хэрэгт прокурор хэрхэн оролцох талаар болон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар бичсэн прокурорын мэдэгдлийн мөрөөр зохион байгуулсан ажил, түүний үр дүн”, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Сонинмөнх “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтанд тавих хяналт”, зөрчил шалган шийдвэрлэх ажил хариуцсан хяналтын прокурор М.Хэрлэнчимэг тус хяналтын ажлын чиглэлээр тус тус мэдээлэл өгчээ.
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба