Энэ оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн шүүх, прокурор, цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөллийн зөвлөлийн 60 гаруй төлөөлөгч оролцсон “Хууль эрх зүйн сургалт, зөвлөгөөн” боллоо.
Дээрх зөвлөгөөнийг Дундговь аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан байна.
Сургалт, зөвлөгөөнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга, хууль зүйн ухааны доктор М.Гантулга, мөн төвийн сургагч багш, хяналтын прокурор Г.Оюунболд, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам, Дотоод хэргийн Их сургуулийн тэргүүн дэд захирал, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Бат-Эрдэнэ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын лабораторын эрхлэгч, дэд хурандаа Б.Ламчин нар урилгаар оролцож, “Үндсэн хуулийн цэцийн тухай”, “Үндсэн хуульд шинээр орсон нэмэлт өөрчлөлт”, “Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, зүйлчлэл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх арга замууд”, “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх арга зүйн тактик”, “Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт бодисын өнөөгийн байдал, хийгдэж буй шинжилгээ, урьдчилан сэргийлэх тухай” зэрэг сэдвүүдээр сургалт хийсэн байна.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба