Баянгол дүүргийн прокурорын газрын хамт олонд “Зулзага-инээмсэглэл” Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөөх Төрийн бус байгууллагаас үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажилласанд талархал илэрхийлж, сэтгэлийн үгтэй захиаг “Талархлын бичиг”-ийн хамт илгээсэн байна.
“Зулзага-инээмсэглэл” Төрийн бус байгууллага нь 500 гаруй тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ажээ.
2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газраас тус байгууллагын хүүхдүүдэд зориулан өөрсдийн тарьж, хураасан хүнсний ногооны дээжээс өгч байсан юм.
/ Архивын бичлэг/
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба