НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зөвлөгөөн зохион байгууллаа.

Нийт 400 орчим албан тушаалтан оролцсон тус хамтарсан зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяа “Албаны сахилга хариуцлагыг сайжруулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар, хяналтын прокурор Б.Чинзориг “Зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналтын аргачилсан зааварт орсон нэмэлт, өөрчлөлт болон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”-аар тус тус мэдээлэл хийж, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн сургагч багш, хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх, эрүү шүүлт тулгах, эрүүдэн шүүхээс ангид байх” сэдвээр сургалт орсон байна.

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР