СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих алба 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болон хяналтын харьяа Цагдаагийн газрын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийжээ.

Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зөрчлийн хэргийг шалгахад болон “Албадлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулжээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР