Баянгол дүүргийн прокурорын газар “Шүүхээс оногдуулсан тэнсэх, албадлагын арга хэмжээний хууль зүйн үр дагавар, зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Сургалтанд шүүхийн шийтгэх тогтоолоор мансууруулах бодис, согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, хяналтанд байгаа 31 хүн хамрагджээ.
Мөн үеэр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран дээрх албадлагын арга хэмжээ авагдсан иргэдээс сорил болон тестээр шинжилгээ авахад 3 хүний хариу сэжигтэй гарсан тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр баталгаажуулахаар дээжийг хүргүүлэх арга хэмжээ авч ажилласан байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба