Өнөөдөр /2019.12.13/ Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төв, Бүртгэл мэдээллийн технологийн алба, Дотоод хяналт шалгалтын хэлтэс хамтран Монгол Улсын Их сургуулийн ХШУИС-ын дэд профессор, доктор Н.Угтахбаярыг урьж “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд Улсын Ерөнхий Прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд хамрагдсан бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон хувь хүн мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, цахим аюулгүй байдал, бусад мэдээллээ гадны халдлагаас хэрхэн хамгаалах, 2-factor баталгаажуулах, ашиглах, имэйл, гар утас зэргийн нууц үгийг хэрхэн сонгох, нууцлах зэрэг сэдвээр сургалтыг явуулсан байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба