Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газар болон тус сум дахь Сум дундын шүүх хамтран “Хүний эрхийн өдөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын II сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийжээ.
Яриа, таниулгыг хяналтын прокурор Д.Ганчимэг “Харилцаа, хандлага ба гэмт хэрэг, зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, шүүгчийн туслах А.Аззаяа “Хүүхдийн эрх” сэдвээр тус тус хийж, сэдвийн хүрээнд сурагчдын дунд асуулт, хариултын “АХА” тэмцээн зохион байгуулсан байна.
Тэмцээнд 12а ангийн сурагч А.Ундармаа, С.Нэргүй нар хамгийн олон асуултанд зөв хариулж, анги хамт олноо тэргүүлжээ.
ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба