Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар сумынхаа төрийн байгууллагын албан хаагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иар сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нутгийн захиргааны болон хууль сахиулах байгууллага, иргэн, хуулийн этгээдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүлээх үүрэг, хариуцлагын талаар тодорхой ойлголтыг өгсөн байна.
ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба