НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газраас дүүргийн прокурорын газруудын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд болон орлогч прокуроруудыг оролцуулан энэ оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан зөвлөгөөн хийлээ.

Зөвлөгөөнөөр хяналтын харъяа байгууллагуудын бүртгэл хөтлөлтийн байдлын талаар болон архив, албан хэрэг хөтлөх журмын дагуу зөрчлийн хэрэг, материалуудыг архивын нэгж үүсгэн хадгалуулах, хуулийг нэг мөр хэрэглэх асуудлаар мэдээлэл солилцов.

Мөн тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяа “Хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд прокуророос анхаарах асуудал болон төрийн хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зааг ялгаа”, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн багш, хяналтын прокурор Г.Оюунболд  “Эрүү шүүлт тулгах, эрүүдэн шүүхээс ангид байх эрх”-ийн талаар тус тус сургалт явуулж, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Цэрэнсодном зөвөлгөөнөөр хөндөгдсөн асуудлуудад анхаарч ажиллах талаар прокуроруудад үүрэг, чиглэл өглөө.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР