МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЗАВХАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ӨМГӨӨЛӨГЧ НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЗАВХАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ӨМГӨӨЛӨГЧ НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

Завхан аймгийн прокурорын газар “Монголын Өмгөөлөгчдийн холбоо”-ны тус аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч нартай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгуулсан байна.

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Бат-Эрдэнэ “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгчийн оролцоо” сэдвээр,  “Монголын Өмгөөлөгчдийн холбоо”-ны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Алтангэрэл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож буй өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийжээ.

Уулзалтанд оролцсон өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн эрхийн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар байр сууриа илэрхийлж, харилцан санал солилцсон бөгөөд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч цаашид анхаарах асуудлаар прокуроруудад үүрэг, чиглэл өгсөн байна.

ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР