Сүхбаатар аймгийн прокурорын газар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 21 байгууллагын 84 албан тушаалтан оролцсон хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулжээ.
Тус прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Роза зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, санал солилцсон байна. Мөн аймгийн прокурорын газраас 2020 оныг эрх бүхий албан тушаалтнуудад “Сахилга хариуцлагыг сайжруулах жил” болгож ажиллах талаар мэдэгджээ.
Зөвлөгөөний дараа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан ба аймгийн Нийгмийн даатгалын газар, Татварын хэлтсийн холимог баг тэргүүлж, Онцгой байдлын газар удаалан “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба