Дорноговь аймгийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Зөрчлийн тухай хуулийн талаарх ойлголт”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэр, тэмдэглэл үйлдэх аргачлал, мэдүүлэг авах журам” сэдэвт онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулсан байна.
Сургалтанд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас гадна 14 сумдын нийгмийн даатгалын улсын байцаагч нар хамрагджээ.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба