ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТ ӨГСӨН ҮҮРГИЙНХЭЭ БИЕЛЭЛТИЙГ ТООЦОЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТ ӨГСӨН ҮҮРГИЙНХЭЭ БИЕЛЭЛТИЙГ ТООЦОЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорноговь аймгийн прокурорын газар 2019 оны 12 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд тус аймгийн Шийдвэр гүйцэтгэх газарт энэ онд хүргүүлсэн шаардлага, албан бичгийнхээ биелэлтийг тооцож, нийт алба хаагчдад “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”, “Хорих ялаас хугацааны өмнө суллагдахад анхаарах асуудал” сэдвээр, цагдан хорих байрны аж ахуйн хэсэгт хорих ял эдэлж буй хоригдлуудад гэмт хэргийн хор уршигийг арилгахтай холбоотой эрх зүйн сургалтыг тус тус зохион байгуулжээ.

Мөн тус прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 2019 онд хийсэн ажлаа дүгнэж, аймгийн Шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдад ирэх онд анхаарах асуудлын талаар үүрэг, чиглэл өгсөн байна.                                                                                                   

        ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР