ПРОКУРОР, АЖИЛТНУУД НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

Прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, шинээр томилогдсон залуу прокуроруудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлон зарлагдсан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хэргийг хянан шийдвэрлэх нээлттэй шүүх хуралдаанд хяналтын прокурор, туслах ажилтнуудыг оролцуулжээ.  

Шүүх хуралдааны дараа шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр бэлтгэгдсэн сургагч багш, хяналтын прокурор Н.Алтантүлхүүр дээрх шүүх хуралд оролцсон прокурор, туслах ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

            ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР