ТУСЛАХ АЖИЛТНУУДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ТУСЛАХ АЖИЛТНУУДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газар туслах ажилтнуудыг прокурорын хяналтын ажилд дадлагажуулахаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон 6 холбогдогчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хэлэлцсэн шүүхийн хэлэлцүүлэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцтай тус тус танилцуулах ажлыг зохион байгуулсан байна.

                   ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР