ТАРХИНЫ ХАРВАЛТ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ТАРХИНЫ ХАРВАЛТ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Дундговь аймгийн прокурорын газар прокурор, ажилтнуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийнхаа Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийг урьж “Тархины харвалт, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.

Сургалтаар тархинд харвалт үүсэх шалтгаан, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж, эрт үеийн оношилгооны ач холбогдлын талаар зөвлөгөө өгчээ.

Мөн тус байгууллагын хамт олны биеийн жингийн индексийн үнэлгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан стандартын дагуу бодож, тархины харвалтаас урьдчилан сэргийлэх арга замын тухай анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон байна. 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР