Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвөөс Монголын Хуульчдын Холбоотой хамтран хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй прокурор, ажилтны багц цагийн сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудад, 12 дугаар сарын 24-ний өдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт тус тус зохион байгууллаа.
Сургалтыг Монголын Хуульчдын Холбооны сургагч багш, Засаглалын бодлого, судалгаа шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн Н.Цогжавхлан “Ажлын орчны ёс зүй”, “Халдлагын тухай ойлголт”, ”Зан харилцааны зөрчил”, ”Зуршилд суурилсан зөрчил” “Эерэг хандлагыг бүтээхүй” зэрэг сэдвүүдээр явуулсан бөгөөд сургалтанд нийт 300 орчим прокурор, ажилтан хамрагдсан байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
СУРГАЛТЫН ТӨВ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба