Дорноговь аймгийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төвөөс алслагдсан Хатанбулаг суманд байрлах Хилийн 0168 дугаар ангийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарт “Зөрчлийн тухай хуулийн талаарх ойлголт”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэр, тэмдэглэл үйлдэх аргачлал, мэдүүлэг авах журам” сэдэвт онол, практикийн сургалт хийсэн байна.
Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба