МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧДАД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

A- A A+
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧДАД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан сургалт, зөвлөгөөнд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа оролцож “2019 онд Прокурорын байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хийсэн ажил”, “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах, зөрчлийн үр дагаврыг арилгуулахад анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн байна.

Тус сургалт, зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн сумдад ажиллаж байгаа Байгаль орчин, Авто тээвэр, Мал эмнэлэг, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчид болон Шаамар, Алтанбулаг, Баянгол, Ерөө, Сант, Мандал, Зүүнбүрэн сумдын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч нарын нийт 60 хүн хамрагджээ.                                     

               СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР