ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХЭЭС ХИЙСЭН ДҮГНЭЛТ, ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААРХ ТАЙЛБАРЫГ СУДАЛЖ ГАРЫН АВЛАГА ГАРГАЛАА

A- A A+
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХЭЭС ХИЙСЭН ДҮГНЭЛТ, ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААРХ ТАЙЛБАРЫГ СУДАЛЖ ГАРЫН АВЛАГА ГАРГАЛАА

Улсын Ерөнхий Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт шүүхээс хийсэн дүгнэлт, хууль хэрэглээний талаарх тайлбарыг судалж, эмхэтгэн прокуроруудын албан хэрэгцээнд зориулж гарын авлага болгон гаргалаа.

Уг эмхэтгэл нь аливаа гэмт хэргийн шинжийг хууль ёсны зарчмыг алдагдуулахгүйгээр зөв тодорхойлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахад шүүхийн практикийг судалж, хууль зүйн тайлбар, дүгнэлт хийх арга барил, гэмт хэргийн онцлогийг дүгнэсэн практикийг судлахад чухал ач холбогдолтой юм.

Эмхэтгэлд хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2018, 2019 онуудад хэлэлцсэн хэргийг шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлт, тайлбар болон Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журам, хууль хэрэглээний талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн гаргасан алдааг хэрхэн дүгнэснийг багтаасан байна.

Тус хэлтэс нь хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт шүүхээс хийсэн дүгнэлт, хууль хэрэглээний талаарх тайлбарыг эмхэтгэх ажлыг 2018 оноос эхлүүлсэн бөгөөд энэхүү эмхэтгэл нь хоёр дахь удаагийн хэвлэлт ажээ.