“АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,  ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтнууд 2020 оны 2 дугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Мэдүүлэг гаргахтай холбогдуулан Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвөөс Авлигатай тэмцэх газартай хамтран “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлэг бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, анхаарах асуудлын хүрээнд зөвлөмж өглөө. Сургалтанд Улсын Ерөнхий Прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд танхимын сургалтаар, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн болон сум дундын прокурорын газрын прокурорууд цахимаар хамрагдсан байна.

СУРГАЛТЫН ТӨВ