БНМАУ-ЫН ПРОКУРОР ЧОЙЖООГИЙН ЧОЙДОГСҮРЭН /1935-1937/

A- A A+
БНМАУ-ЫН ПРОКУРОР ЧОЙЖООГИЙН ЧОЙДОГСҮРЭН /1935-1937/

/Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулав. Цуврал-6/

Монгол Улсын Прокурорын байгууллагын хөгжил дэвшлийн төлөө, хүний эрхийг дээдлэн, шударга ёсыг хамгаалахын төлөө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн үе үеийн Ерөнхий прокуроруудыг цувралаар танилцуулж байна.

 

Чойжоогийн Чойдогсүрэн нь 1902 онд төрсөн, Өвөрхангай аймгийн Дэлгэрбулаг сумын 1 дүгээр багийн харьяат, Нам үйлдвэрчний гишүүн, ам бүл 4. 1921 оноос хошуу тамгын бичээч, Товчлох хорооны дарга, нягтлан бодох, Аймгийн эвлэлийн хорооны дарга, Намын хорооны зохиолын хэлтсийн эрхлэгч, Шүүхийн дарга, Улсын прокуророор 1935-1937 онуудад ажиллаж байв. Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор шагнагдаж байжээ.  

Эх сурвалж: “Монгол улсын прокурорын байгууллагын түүхэн замнал” ном. УБ 2010 он. 54-р тал