Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан Улсын Ерөнхий Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 2020 оны 1 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд сургалт зохион байгуулсан байна.
Сургалтанд прокурор, мөрдөгчид болон аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын газар, Онцгой байдлын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд хамрагджээ.
Дээрх хууль тогтоомжийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан Санхүүгийн зохицуулах хорооны Төр захиргаа, удирдлагын газрын дарга, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг, Улсын Ерөнхий Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Л.Бадралт, Цагдаагийн Ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа нар сургалтыг удирдан явуулав.
Мөн Улсын Ерөнхий прокурорын албан даалгавруудтай холбогдуулан тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн албан хаагчдад “Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенц”, “Хоригдлуудтай харьцах жишиг олон улсын дүрэм”-ээр тус тус сургалт явуулжээ.
ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба