ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын удирдах ажилтнуудтай хамтран нэгдсэн зөвөлгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Засаг даргын тамгын газрын Санхүү, Төрийн сан, Нийгмийн даатгал, Татвар, Мэргэжлийн хяналт, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн улсын байцаагч нар болон бусад мэргэжилтнүүд хамрагдсан байна.

Тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Бат-Эрдэнэ “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чиглэлээр 2019 онд хийж гүйцэтгэсэн ажил болон цаашид анхаарвал зохих асуудал” сэдвээр, хяналтын прокурор Н.Алтантүлхүүр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа нийтлэг зөрчил, дутагдал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.

Зөвлөгөөнөөс 2020 онд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг зөрчсөн аливаа зөрчил гаргахгүй байх”, “Зөрчлийн хэргийг хугацаа дууссан болон зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох явдлыг бууруулах”, “Хялбаршуулсан журмаар шалгасан зөрчлийг прокурорын бүртгэлд даруй бүртгүүлэх хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах” шийдвэрийг гаргасан байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР