Тээврийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чиглэлээр хяналтын харьяа газруудтай 2020 оны 1 дүгээр сарын 09-нөөс 23-ны өдрүүдэд хамтарсан зөвлөгөөнүүд зохион байгууллаа.
Мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаагийн тасаг, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Мөрдөн шалгах газартай болон Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Зам тээврийн осол, хэрэг хариуцсан тасагтай хамтарсан зөвлөгөөн хийсэн бол зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чиглэлээр Төмөр зам дахь Цагдаагийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрх бүхий албан тушаалтнуудтай тус тус хамтарсан зөвлөгөөн хийсэн байна.
Зөвлөгөөнөөр дээрх хяналтын ажлын чиглэлүүдээр 2019 онд хийсэн ажлын үр дүн, 2020 онд анхаарч ажиллах асуудлын талаар хэлэлцэж, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба