УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВӨӨС ХИЙСЭН “ШҮҮХЭЭС ОНОГДУУЛЖ БУЙ ЯЛЫН БОДЛОГО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН”

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВӨӨС ХИЙСЭН “ШҮҮХЭЭС ОНОГДУУЛЖ БУЙ ЯЛЫН БОДЛОГО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН”

Хууль зүйн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2019 оны Цуврал 4-д нийтлүүлсэн Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн прокуроруудын хамтарсан судалгааны ажлын тайланг хүргэж байна.  

I. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Нэг. Судалгааны зорилго: Монгол Улсын Их Хурлаас шинээр батлан хэрэгжүүлж буй “Эрүүгийн хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” хэрэгжээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэхүү хуулийг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байгаа бөгөөд энэхүү судалгаагаар зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг судлах.

Хоёр. Судлах зүйл: 2016, 2017 онд шүүх албан тушаалын гэмт хэрэг, хүнийг алах, хулгай, дээрэм, хүчин, гэр бүлийн хүчирхийлэл, залилах гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих болон хорихоос өөр төрлийн ял оногдуулсан ял шийтгэлийг судлахдаа Давж заалдах болон хяналтын шатны шүүх, анхан шатны шүүхээс оногдуулж буй ялыг өөрчилж байгаа үндэслэл, ял хүндэдсэн шалтгаанаар тогтоолыг хүчингүй болгож буй үндэслэлийг, мөн нэг төрлийн гэмт хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнээр  үйлдсэн тохиолдолд шүүхээс оногдуулж буй ялын харьцааг судлалаа.

Гурав. Судалгааны аргачлал

Судалгааг баримт, тоон мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээ, материал, тоон үзүүлэлтийг боловсруулах, нэгтгэж дүгнэх, судалгааны нэгдсэн тайланг боловсруулах гэсэн үе шаттайгаар явууллаа. Судалгаанд хамрагдсан эүүгийн хэргийн шийдвэрийг шүүхийн shuuk.mn мэдээллийн сангаас түүвэрлэн судалсан бөгөөд давхардсан тоогоор шүүхээс 2016, 2017 онд шийдвэрлэсэн нийт 692[1] шийдвэрт дүн шинжилгээ хийлээ.

             II. СУДАЛГААНЫ ДҮН

Нэг.  Эрүүгийн хэргийн шийдвэрлэлт

Монгол Улсын хэмжээнд 2016, 2017 болон 2018 оны 3-р улирлын байдлаар жилд дунджаар 29 мянган эрүүгийн хэрэг бүртгэгджээ.

 Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 62 хувь нь Нийслэлд гарсан байна.[2]  Шүүхийн статистик тайлангаас үзвэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 онд 5762 эрүүгийн хэргийг шийдвэрлэж 6566 хүнийг гэм буруутайд тооцож,  2017 онд 8839 эрүүгийн хэргийг шийдвэрлэж, 10040 хүнийг гэм буруутайд тооцож, 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 9321 эрүүгийн хэргийг шийдвэрлэж, 10998 хүнийг гэм буруутайд тус тус тооцсон нь нийт хэргийн ачаалал 27-30 гаруй хувиар нэмэгдсэнийг харуулж байна. 

Үүний шалтгаан нь шүүхийн шатнаас өмнө хохирогч, яллагдагчтай эвлэрснээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байсан зохицуулалтыг шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өөрчилж, хөнгөн ангилалын эрүүгийн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг болсонтой холбоотой байна.[3]  

[1] Хүчиндэх гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт суурь судалгаанд хамрагдсан 250 хэргийн мэдээллийг эх сурвалж болгон ашигласан болно.

[2] Цагдаагийн ерөнхий газрын 2016, 2017, 2018 онуудын гэмт хэргийн статистик мэдээний танилцуулга.

[3] http://www.judinstitute.mn/stastistic_report/  last visited 2018.11.12

Хоёр. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн статистик

Анхан шатны шүүх 2017 онд эрүүгийн 8839 хэрэг шийдвэрлэж, 12675 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 53.4 хувиар өссөн дүнтэй гарсан гэмт хэргийн статистик үзүүлэлтэй хамааралгүй байх бөгөөд 2002 оны “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-аар зохицуулж байсан хөнгөн гэмт хэргийн хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгохтой холбоотой зохицуулалт өөрчлөгдөж, нотлогдсон бүх эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгддэг болсонтой холбоотой байна. Тухайлбал:

2017 онд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлэгчдийн тоо 37.4 хувиар өссөн байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт эрүүгийн хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал, залилах, хүнийг алах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна.

-хүнийг алах гэмт хэрэг 44 хэргээр буюу 28.9 хувиар,

-хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 23 хэргээр буюу 7.3 хувиар,

-хулгайлах гэмт хэрэг 261 хэргээр буюу 22.6 хувиар,

-дээрэмдэх гэмт хэрэг 32 хэргээр буюу 20.9 хувиар,

-залилах гэмт хэрэг 130 хэргээр буюу 90.9 хувиар тус тус өссөн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээг үзвэл Монгол Улсын хэмжээнд нийт шийдвэрлэгдсэн хэргийн 50 орчим хувийг нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд шийдвэрлэсэн хэрэг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн төрлийг үзвэл хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах, хүн алах хэрэг нийт хэргийн 3\1, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах, залилах, дээрэмдэх, завших гэмт хэргүүд 3\1, үлдэх гэмт 3\1 хэргийг гэр бүлийн хүчирхийлэл, авлига албан тушаалын гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдалтай ижил байгааг харуулж байна.

Хэдийгээр гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа боловч гэмт хэргийн статистик үзүүлэлт, цагдаагийн байгууллагын танилцуулгаас үзвэл гэмт хэргийн шинжтэй тохиолдол бүрийг бүртгэж, шинээр гэмт хэрэгт тооцогдсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хулгайлах, гэмтэл учруулах  гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, нуугдмал гэмт үйлдлээ ил гаргаж тэмцэж эхэлсэнтэй холбоотой байна.

Өөрөөр хэлбэл хуулийн шинэчлэлээс хамаарч нуугдмал гэмт хэргийн гаралтыг бодитоор үнэлж, түүнтэй үр дүнтэй тэмцэх бодлого үнэн зөв тодорхойлох боломжийг олгож байгаа нь сайн тал” гэж[1] бодлого тодорхойлогч үзжээ.

Гурав. Шүүхийн шийдвэрт зүйл хийсэн дүн шинжилгээ

3.1 Авлига, албан тушаалын гэмт хэрэг

3.1.1 2002 оны Эрүүгийн хууль

[1] Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцуулга.ХЗДХЯ,2018 он

2002 оны Эрүүгийн хуульд  заасан албан тушаалын гэмт хэрэг тэр дундаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269, 270 дугаар зүйл ангиар шүүхээс шийдвэрлэж shuukh.mn-д байршуулсан хэргээс санамсаргүй түүврийн аргаар 18 хэрэг сонгон авч судалсан болно.

Нийт 57 холбогдогчтой 18 хэргээс:

Шүүхээс 6 хүнд холбогдох 1 хэргийг бүхэлд нь цагаатгаж шийдвэрлэсэн байна. Мөн 4 хүнд холбогдох эрүүгийн хэргээс “Э”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж цагаатгасан байна.

Нийт 57 хүнд холбогдох 18 хэргээс 7 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж, 15 хүнд холбогдох хэргийг ЭБШХ-ийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 9 хүнд холбогдох хэргийг буцааж, 26 хүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Оногдуулсан эрүүгийн хариуцлагыг судлан үзвэл:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл “ Хээл хахууль авах” гэмт хэрэг:

  1. Хорих ял

Нийт 10 хүнд хорих ял оногдуулсан байх бөгөөд хорих ялын хугацааны хувьд хамгийн багадаа 1 жил, ихдээ 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Дундажаар 1.8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Оногдуулсан хорих ялыг тэнссэн 4 тохиолдол байна. Тэнссэн хугацааны хувьд оногдуулсан хорих ялын хугацаагаар тэнссэн 3 тохиолдол, 1 тохиолдолд оногдуулсан хорих ялаас /1 жил 6 сар/ бага буюу 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон байна.

    2. Торгох ял

“Хээл хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох ял оногдуулсан тохиолдол 1 байсан бөгөөд ийнхүү торгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнсэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна.

   3.Тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах ял

“Хээл хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн 9 хүний тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хассан байна. Тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хассан хамгийн бага хугацаа нь 1 жил, хамгийн их нь 2 жилийн хугацаатай байжээ. Дундажаар 1.6 жил байна.

4. Эд хөрөнгө хураах ял

“Хээл хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн 1 хүнд 500.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ял оногдуулсан байна.

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйл “ Хээл хахууль өгөх” гэмт хэрэг:
  1. Хорих ял

Энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон нийт 10 хүнд хорих ял оногдуулсан байх бөгөөд хорих ялын хугацааны хувьд хамгийн багадаа 1 жил, ихдээ 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Дундажаар 1.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Оногдуулсан хорих ялыг тэнссэн 7 тохиолдол байна. Тэнссэн хугацааны хувьд оногдуулсан хорих ялын хугацаагаар тэнссэн 6 тохиолдол, 1 тохиолдолд оногдуулсан хорих ялаас /1 жил 6 сар/ бага буюу 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон байна. 

2. Торгох ял

“Хээл хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох ял оногдуулсан тохиолдол 2 байсан бөгөөд ийнхүү торгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин, 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнсэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна.

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйл “Хээл хахууль зуучлах” гэмт хэрэг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд заасан “ Хээл хахууль зуучлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 2 тохиолдол байсан. Үүнээс хорих ял оногдуулсан 1, торгох ял оногдуулсан 1 тохиолдол байна. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 3 тохиолдол байна.

Хорих ялын хувьд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэнссэн байна. торгох ялын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнсэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйл “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэрэг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 1 тохиолдол байсан бөгөөд энэхүү хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. 

3.1.2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль дагаж мөрдөгдсөнөөс хойших буюу 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш шүүхээр шийдвэрлэж shuukh.mn -д байршуулсан хэргээс санамсаргүй түүврийн аргаар 18 хэрэг сонгон авч судалсан болно. Сонгон авсан 18 шүүхийн шийдвэрээс шийтгэх тогтоол 15, цагаатгах тогтоол 3 байсан. Түүнчлэн авлигын гэмт хэрэгт хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, өөр бусад хэргийн шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасан 2 хэрэг байсан болно.

Нийт 41 хүнд холбогдох 18 хэргээс:

-Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа   урвуулан ашиглах” гэмт хэрэг – 7 хүн;

-Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэг – 9 хүн

-Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг – 16 хүн;

-Хэрэгсэхгүй болсон, цагаатгасан – 9 хүн тус тус байна. 

Үүнээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт оногдуулсан ялын байдлыг судлан үзэхэд:

  1. Нийтийн албанд томилогдох эрх хассан:

Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд томилогдох эрх хассан 7 хэрэг байснаас хамгийн багадаа 2 жил, ихдээ 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг нь хассан байх бөгөөд дундажаар 2.1 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг нь хассан байна.

2. Торгох ял

Гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох ял оногдуулсан 2 хэрэгт 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгосон байна.

3. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх

Дээрх гэмт хэргийг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн тохиолдол нэг байна. 

4. Тэнсэх

Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорих ялыг тэнссэн 2 тохиолдол байна. Оногдуулсан хорих ялын хэмжээний тухайд 2.6 жил, 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн байна.

5.Хорих ял

Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулсан 2 тохиолдол байна. Энэхүү 2 тохиолдолд тус бүрт нь 2 жилийн хорих ял оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэгт оногдуулсан ялын байдлыг судлан үзэхэд:

  1. Нийтийн албанд томилогдох эрх хассан:

Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд томилогдох эрх хассан 8 хэрэг байснаас хамгийн багадаа 1 жил, ихдээ 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хассан байх бөгөөд дундажаар 2.3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг нь хассан байна.

      2. Торгох ял

Гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох ял оногдуулсан 9 хэрэг байснаас 1 хэрэгт торгох ял оногдуулсан хэмжээг дурдаагүй байсан болно. Үлдсэн 8 хэргийн тухайд хамгийн бага нь 5500 нэгжтэй тэнцэх буюу 5.500.000 төгрөгөөр, хамгийн их нь 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөг торгосон байна. Торгох ялын дундаж хэмжээг бодож үзэхэд 8.974.000 төгрөг байна.

Торгох ялыг ямар хугацаанд биелүүлэхийг шүүхээс тогтоосон 7 хэрэг байсан бөгөөд хамгийн богино хугацаа нь 2 жил буюу 24 сар, хамгийн ихдээ 3 жил буюу 36 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дундажаар авч үзвэл 24.9 сарын хугацаанд торгох ялын төлүүлэхээр шүүхээс тогтоосон байна.

Энэхүү 9 шүүхийн шийдвэрээс нэг шүүхийн шийдвэрт торгох ялыг 36 сард хэсэгчлэн буюу сар тутамд 277,778 төгрөг төлөхөөр тооцож нийт торгох ялыг 2021 оны 04 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар заасан байна. Харин бусад тохиолдолд хэдэн жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг нь заажээ.

-Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт 15 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох нийт 16 хэргийн тухай оногдуулсан ялын байдлыг судлан үзэхэд:

Энэхүү гэмт хэрэгт нэг хуулийн этгээд ял шийтгэгдсэн байх бөгөөд уг хуулийн этгээд эр хасах ял болон 120 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан бөгөөд торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон байна.

  1. Нийтийн албанд томилогдох эрх хассан:

Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд томилогдох эрх хассан 10 хэрэг байснаас хамгийн багадаа 1 жил, ихдээ 2 жил 3 сарын хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хассан байх бөгөөд дундажаар 1.9 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг нь хассан байна.

2.Торгох ял

Гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох ял оногдуулсан 9 хэрэг байснаас торгох ял оногдуулсан хэмжээг дурдаагүй нэг хэрэг, хуулийн этгээдэд торгох ял оногдуулсан нэг хэрэг байсан болно. Үлдсэн 7 хэргийн тухайд хамгийн бага нь 2700 нэгжтэй тэнцэх буюу 1.700.000 төгрөгөөр, хамгийн их нь 3700 нэгж буюу 3.700.000 төгрөгөөг торгосон байна. Торгох ялын дундаж хэмжээг бодож үзэхэд 3.057.142 төгрөг байна.

Шүүхээс торгох ялыг ямар хугацаанд биелүүлэхийг тогтоосон 5 хэрэг байсан бөгөөд хамгийн богино хугацаа нь 1 жил, хамгийн ихдээ 3 жилийн хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Дундажаар авч үзвэл 2.1 жилийнхугацаанд торгох ялын төлүүлэхээр шүүхээс тогтоосон байна.

3. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх

Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 4 тохиолдол байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг авч үзвэл бага нь 1 жил, их нь 2 жил байна. хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дундаж хугацааг авч үзвэл 1.5 жил байна.

4. Хорих ял

Эрүүгийн хуулийн 22.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн 2 хүнд хорих ял оногдуулсан байна. Оногдуулсан хорих ялын хугацаа тус бүр нэг жил байсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Б-доногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтэрүүлж, тэдгээрт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш шийдвэрлэгдсэн хэрэг болон 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн авлигын гэмт хэргийн ялын хэмжээг харьцуулан үзэхэд 2002 оны Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн хорих ял оногдуулдаг байсныг 2015 оны Эрүүгийн хуулиар хорих ялаас илүүтэй нийтийн албан томилогдох эрх хассан тохиолдол олон байна. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулиар дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 21 хүнд хорих ял оногдуулж, үүнээс 14 хүний хорих ялыг тэнссэн байна. Мөн 4 хүнд торгох , 9 хүнд тодорхой албан тушаал эрхлэх эрх хасах ял оногдуулсан байна.

Харин 2015 оны Эрүүгийн хуулиар шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл, 22.4 дүгээр зүйл, 22.5 дугаар зүйлд тус тус зааснаар нийт  20 хүнд торгох, 4 хүнд хорих ял оногдуулсан бөгөөд 4 хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 хэрэгт хорих ял оногдуулж тэнсэж, гэмт хэрэг үйлдсэн 25 хүний нийтийн албанд томилогдох эрх хассан байна.

Дээрхээс үзвэл, 2002 оны Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт хорих ял илүүтэй оногдуулдаг байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял илүүтэй оногдуулсан байна.

3.2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн талаар

Судалгааны хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойш шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийт 50 хэргийн эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хамруулсан болно. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг,  ЭХ-ийн 11.1-ийн дугаар 2 дах хэсэг /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүнд хохирол учруулах/, ЭХ-ийн 11.4-ийн дугаар 2 дах хэсэг /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах/, ЭХ-ийн 11.6-ийн дугаар 2 дах хэсэг /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэсэн хэргүүдийг судлав.

Эрүүгийн ялын дээд, доод хязгаарыг судлан үзвэл гэмтэл учруулаагүй гэр бүлийн хүчирхийлэл буюу 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд нь хорих ял оногдуулж болохоор заасан боловч хөнгөн гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хорих ял байхгүй, торгох, нийтэд тустай ажил хийлгэхээр сонгох санкцтай байна.  Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос ялын бодлогыг тодорхойлохдоо дээрх гэмт хэргийн хувьд ялгамжтай хандаж чадаагүй байна.  

ЭХ-ийн 11.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн  15 хэргийн шүүхийн шийдвэрийн 8 нь тус зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 7 нь тус зүйлийн 2 дах хэсэгт заасан хэрэг байна. Үүнээс 4 шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “байнга” гэсэн шинжийг  шалгаж тогтоогоогүй, хуучин Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлд хамаарах үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй байсан учраас үргэлжилсэн үйлдэл гэж үзэхгүй байх боломжтой зэргээр зүйлчлэл буруу хийсэн гэсэн үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн байна.

 Тухайлбал, ...... дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.  Анхан шатны шүүхээс 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, 7 сарын хорих ялыг тэнссэн байна. 

Давж заалдах шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар давхар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дах хэсэг “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” зарчимтай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхээс Ж.Г холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар давхар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай холбогдуулан Зөрчлийн тухай, Эрүүгийн хуульд энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн шинжийг тусгаж ял, шийтгэлийн бодлогыг тодорхойлохдоо аль болох торгох ял оногдуулахгүйгээр тухайн хүчирхийлэл үйлдэгчтэй ажиллаж, баривчлах болон хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ.[1]

Гэтэл хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн ялыг хуульчлахдаа гэмтэл учруулаагүй гэр бүлийн хүчирхийллээс хөнгөн ял оногдуулахаар заасан нь хохирогчид эргээд эдийн засгийн дарамт болох нөхцлийг бүрдүүлэхээр байна.

[1] Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, хуулийн хувийн хэргээс 

3.3. Залилан мэхлэх гэмт хэргийн талаар.

Залилах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж, хөөн хэлэлцэх хугацаа, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчлөгдсөн тул эрүүгийн хуулийн ялын бодлогод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл тогтоогдлоо.

Урьд үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4 дэх хэсэгт зааж байсан “онц их хэмжээний хохирол учирсан бол” гэсэн шинж байхгүй болсон учир 10-15 жил хүртэл хорих ялыг 2015 оын Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш оногдуулаагүй байна. Залилах гэмт хэргийг шүүхээр шийдвэрэлсэн тохиолдол 3 дахин өссөн нь эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг хасч заавал шүүхээр шийдвэрлэхээр, мөн хөөн хэлэлцэх хугацаа 2 дахин нэмэгдсэнтэй холбоотой байна. Залилах гэмт хэргийн ял оногдуулсан байдлыг дараах байдлаар судаллаа. Үүнд: 

  • -Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байдал.

            а) 2002 оны эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн 6 шийтгэх тогтоолоор 4 буюу 66.6 хувь нь эвлэрсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, торгох ял 2 буюу 33.4 хувь нь ХХХДХ-г 5, 10 дахин нэмэгдсэн тэнцэх хэмжээгээр торгож шийдвэрлэсэн байна.

            Торгох ялын хэмжээ нь дунджаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр торгож шийдвэрлэсэн нь /5-50 дахин/ нийт торгох ялын дээд хэмжээний 20 хувь байна.

            б) Мөн хуулийн 148 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох 8 шийтгэх тогтоол судалснаас 5-6 сар хүртэл баривчлах ял оногдуулсан шийдвэр 3 байна. Мөн 2 шүүхийн шийдвэрт нь 2 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж,  2 шүүхийн шийвэрт 2-3 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр, 1 эрүүгийн хэргийг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ нь тухайн үеийн Эрүүгийн хуульд заасан 2-5 жил хорих ялын хэмжээний дундаж хэмжээгээр ял оногдуулж байсныг илэрхийлж байна.

            в) Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт заасан хэргийн 7 шийтгэх тогтоол уншиж судлав. Үүнээс нийт 3 шийтгэх тогтоолд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож 4 тогтоолд 5-8 жилийн хугацаатай хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

            г) 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох 8 шийдвэрийн ялын хэмжээг судлахад 1 хэрэгт 1 жил 9 сарын хорих ял  /урьд өмнө үйлдсэн хэргийн шийдвэрт нэмж нэгтгэх замаар/, 2 шийдвэрт нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэж, хянан харгалзахаар, 3 шийдвэрт нийтэд тустай ажил хийлгэх ял /300,400,420 цаг тус бүр/, 3 шийдвэрт 450-500,000 төгрөгөөр торгох оногдуулсан байна.

            д) Мөн хуулийн  17.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан 8 хэргийн шүүхийн шийдвэр судлав. Уг зүйлд 2-8 жил хорих ял оногдуулахаар заасан ба шүүхийн 1 шийдвэрээр 2 жил хорих ял, мөн 3 шийдвэрээр 3-6 жилийн хугацаатай хорих ял оногдуулж,  мөн нийт шийдвэрийн 50 хувьд нь буюу 4-т нь 10-12 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

            е) Мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шийдвэрлэсэн 8 шүүхийн шийдвэр судалснаас прокуророос яллах дүгнэлт үйлдсэн 4 хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж  17.3 дугаар зүйлийн 1, 2.2 дэх хэсгүүдээр тус тус өөрчлөн зүйлчилж 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Үүний шалтгаан тус тусдаа үйлдэгдсэн олон удаагийн гэмт үйлдлийг шүүхээс нэг гэмт хэргийн шинжийг агуулсан хэд хэдэн удаагийн үйлдэл үзэж, зүйлчилсэнтэй холбоотой байна.  Мөн 4 шүүхийн шийдвэрт 5-11 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж  шийдвэрлэсэн байна.

  • -Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн байдал

            Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцсан 2, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан 1, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан 3, нийт 6 шийдвэрийг судлахад дараах үндэслэлийг дурьдсан байна.

  Үүнд: 1. Урьд үйлчилж байсан 2002 оны “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “...хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэсэн заалтад нийцэхгүй байна.

  2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн.

  3. Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй, нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй .

 4. Мөн 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “...шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах...”, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “...урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга...”-ыг тусгана заасантай нийцэхгүй байна.       

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаас үзвэл, шүүхийн шийдвэрт “хохирол барагдуулах ажиллагааг тодорхой хугацаанд хийх” талаар тусгаж болохоор байх боловч уг хугацааны хэмжээ, хязгаарыг тодорхой хуульчлаагүй байна. Иймд шүүхээс хохирол барагдуулах хугацаа тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.

6. “байнга” гэсэн шинжийг буруу хэрэглэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байна.

-Хяналтын шатны шүүхийн  шийдвэрлэсэн байдал

Хяналтын шатны шүүхээр хэлэлцэж 2 тогтоолыг судлахад доорх үндэслэлийг гаргасан байна.

1. Олон хохирогчийг залилсан үйлдэлд “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож ашигласан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, У.М-д 3 жил хорих ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хохирлын хир хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна. Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ.

2. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуульд шинээр хуульчлагдсан тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт энэхүү шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилж болохгүй гэж дүгнэжээ.

3. Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн цаашид шийтгэх тогтоол бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тавигдах шаардлагад нийцүүлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг заавал бичиж байх, энэхүү алдааг дахин давтахгүй байхыг зориуд анхааруулж байна гэжээ.

3.4. Хүчиндэх гэмт хэргийн талаар

Хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогод 2015 оны Эрүүгийн хуулиар төдийлөн өөрчлөлт ороогүй боловч гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, хүндрүүлэх шинжийг олон хэлбэрт ангилсан байна. Тухайлбал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж гэх мэт шинжүүдийг нэмсэн боловч хүнд хор уршиг учирсан байх шинжийг орхигдуулснаас 1 тохиолдолд тухайн гэмт хэргийн үндсэн шинжид тооцож илэрхий хөнгөн ял оногдуулсан тохиолдол гарсан байна.

  • -Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байдал

            а) 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн 8 шийтгэх тогтоолоор бүгдэд нь хорих ял оногдуулсан ба ялын хугацаа нь 1 жилээс 3 жил хугацаатай, мөн тухайн зүйл хэсэгт оногдуулах ялын дээд хэмжээгээр ял оногдуулсан тохиолдол байхгүй байна. 

            б) Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох 8 шийтгэх тогтоолийн 5-д нь 5 жил 1 сарын хорих ялаар, 3 хэрэгт 7 -8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

            в) Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан 7 шийтгэх тогтоолыг үзэхэд 7 жилийн хорих ял оногдуулсан 2, 10 жилийн хорих ял оногдуулсан 1 хэрэг байх ба энэ нь гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцож, оногдуулах ялыг хоёр дахин багасгаж ононгдуулсан, мөн 15, 16, 20, 22 жилийн ялыг тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

            г) 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн 8 шийтгэх тогтоолын 4-т нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,  4-т нь  1 жилээс дээд тал нь 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэсэн нь 2002 онд оногдуулж байсан ял шийтгэлийн хувьд илт хөнгөрсөнийг харуулж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой ЭХ-ийн 6.7, ЭХХШТХ-ийн 17.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн хэрэгт хамаарч байна.

            д) Мөн хуулийн  12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт  2-8 жил хорих ял оногдуулахаар заасан байхад шүүхийн 8 шийдвэрийн 5-д нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 шийдвэрээр  3-5 жил хүртэл, 1 шийдвэрт 6 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

            Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял шийтгэлийн байдлыг 2012-2016 оны байдлаар судалсан судалгааны үр дүнгээс дурьдвал:[1]

Шүүхээр шийдвэрлэгдсэн арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 80.4 хувь нь буюу 201 хүн 126.3-д заасан “... арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ[2] гэсэн үндэслэлээр ял шийтгүүлсэн, 12 хувь нь буюу 30 хүн 126.2.4-д “насанд хүрээгүй хүнийг”[3] гэж заасны дагуу ял шийтгэл хүлээсэн бол үлдсэн 7.6 хувь нь давхар зүйл ангиар шийтгэгдсэн байна. Үүнээс, 2 хувь нь 126.3, 125.2 (Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арав хүртэл жил хугацаагаар хорих ял шийтгэнэ)[4]дахь заалтаар, 1.2 хувь нь 126.2.3 (давтан), 126.2.4-д заасны дагуу давхар зүйлчлэлээр шийтгэл хүлээжээ.

Давхар зүйлчилсэн бусад хэрэг

[1] УЕПГ-ын Сургалт, Судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн, “Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан суурь судалгаа”, 2019 он

[2]Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2002, №5.

[3]Мөн тэнд.

[4]Мөн тэнд.

Оноосон ялын хувьд, гэмт хэрэг үйлдсэн 217 хүн буюу 86.8 хувь нь хорих ялаар, 22 буюу 8.8 хувь нь ял хойшлуулах, 4 буюу 1.6 хувь нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 4 буюу 1.6 хувь нь цагаатсан, 3 буюу 1.2 хувь нь тэнсэн харгалзах ял оноосон байна. 1 тохиолдол буюу 0.4 хувь нь Өршөөл үзүүлэх хуулийн дагуу өршөөгдсөн байна.

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулсан ялын төрөл

Гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн 217 хүн дунджаар 154 сар буюу 12.8 жилийн хугацаанд хоригдох ялаар шийтгэгдсэн. Үүнийг задлан авч үзвэл:

-60 хүртэл сар буюу 5 жил хүртэл хугацаагаар 29 буюу 13.4 хувь,

-61-120 сараар буюу 6-10 жил хүртэл хугацаагаар 45 буюу 20.7 хувь,

-121-180 сараар буюу 11-15 жил хүртэл хугацаагаар 41 буюу 18.9 хувь,

-181-240 сараар буюу 16-20 жил хүртэл хугацаагаар 81 буюу 37.3 хувь,

-241-300 сараар буюу 21-25 жил хүртэл хугацаагаар21 буюу 9.7 хувь нь хорих  ял шийтгүүлсэн байна.

-Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын хэмжээ 

  • 3.5 Хулгайлах гэмт хэргийн талаар

    2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээг 2016-2018 оныг хамруулан шүүхийн шийтгэх

    тогтоол, магадлал, тогтоол зэрэг 142 шийдвэрийн ял өөрчлөгдсөн байдлыг Нийслэл, дүүрэг, зарим орон нутгийн шүүхийн шийдвэрийг түүвэрлэн судлав.[1]

     

    [1][1] Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байдал.

                а) 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн 6 шийтгэх тогтоолоор 5 буюу 83.3 хувь нь хорих ял, 1 буюу 16.6 хувь нь баривчлах ял оногдуулсан байна.

                Хорих ялын хугацаа нь 1 жил 4 сараас 2 жил 6 сар байгаа нь хуульд заасан /2-5 жил/ хэмжээний 50 хувь байна.

                б) Мөн хуулийн 145 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох  6 шийтгэх тогтоолоор 5 жил 1 сараас 9 жил 1 сар хүртэл хорих ял оногдуулж 50000-500000 төгрөгийн эд хөрөнгө хураах ял оногдуулсан байна.

                Энэ нь хуульд заасан 5-10 жил хорих ялын хэмжээтэй нийцэж байна.

                в) Мөн хуулийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 10-15 жил байхад шүүх 10 жил 01 хоногоос 10 жил 1 сарын хорих ял буюу тухайн ялын доод хэмжээг оногдуулсан байна.

                г) 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдох 6 шийдвэрийн ялын хэмжээг судлахад 1 буюу 16 хувь нь 6 сарын хорих ял / хуульд заасан ял нь 6 сараас 5 жил хорих /, 2 буюу 33 хувь нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял / хуульд заасан ял нь 240-720 цаг/, 3 буюу 50 хувь нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.

                Д) Мөн хуулийн  17.1.2 дугаар зүйлд 2-8 жил хорих ял оногдуулахаар заасан байхад шүүхийн 6 шийдвэрээр 2 жил хорих ялыг 3 хэрэгт буюу 50 хувь, 3 жилийн хорих ялыг 2 хэрэгт буюу 33.3 хувь, 5 жил хорих ялыг 1 хэрэгт буюу 20 хувьд оногдуулсан байна.

                е) Мөн хуулийн 17.1.3 дугаар зүйлд хорих ялын хэмжээ 5-12 жил байна. Судалгаанд 6 шийтгэх тогтоолыг хамруулснаас 1 хэрэгт 10  жилийн хорих ял буюу 16 хувь, 2 хэрэгт 5 жилийн хорих ял буюу 33 хувь, 1 хэрэгт 6 жилийн хорих ял буюу 16 хувь байна.

    Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн байдал              Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхээр хэлэлцсэн 7 хэргийг судалгаанд хамруулсан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээс буцсан 1, нэмэлт мөрдөн байцаалтад буцсан 5, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 1 байна.

                Дээрх хяналтын шатны шүүхийн тогтоолд дараах үндэслэлийг  тодорхойлжээ. Үүнд:

                1. Хохирогчид учирсан гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоох.

                2. Шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой эсэхийг нотлох.

                3. Нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийсэн .

                4.  Өмнө гарсан шүүхийн захирамжийг биелүүлээгүй.

                5.  Хэргийн зүйлчлэл буруу гэсэн байна.

    Дээр дурьдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл:

    1. Анхан шатны шүүхээс оногдуулж буй хорих ялын 50-60 хувь нь хуульд заасан ялын доод хэмжээ буюу ял шийтгэхийг хөнгөрүүлэх үндэслэлээр оногдуулсан байна.

     2. Ял сонсгож оногдуулах боломжтой хэргүүдээс 2002 оны  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт 83.3 хувьд нь хорих ял,  2015 оны Эрүүгийн хуулийн  17.1.1 дэх зүйлд заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг 33 хувьд, хорих ял оногдуулахгүй тэнссэн нь 50 орчим хувийг эзэлж байна.

     3. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхээс оногдуулж буй ялыг хуульд заасан эрхийн дагуу өөрчилж байгаа нь үндэслэлтэй ба мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагааг дутуу гүйцэд биш хийсэн, зүйлчлэл буруу үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь дундажаар 10 орчим хувьтай байна.

                            СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ

    Нэг. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш шийдвэрлэгдсэн хэрэг болон 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн авлигын гэмт хэргийн ялын хэмжээг харьцуулан үзэхэд 2002 оны Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн хорих ял оногдуулдаг байсныг 2015 оны Эрүүгийн хуулиар хорих ялаас илүүтэй торгох ял оногдуулж, нийтийн албан томилогдох эрх хасах нэмэгдэл ял онодуулсан тохиолдол олон байна. Тухайлбал: 2002 оны Эрүүгийн хуулиар дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 21 хүнд хорих ял оногдуулж, үүнээс 14 хүний хорих ялыг тэнссэн байна. Мөн 4 хүнд торгох , 9 хүнд тодорхой албан тушаал эрхлэх эрх хасах ял оногдуулсан байна.

    Харин 2015 оны Эрүүгийн хуулиар шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл, 22.4 дүгээр зүйл, 22.5 дугаар зүйлд тус тус зааснаар нийт  20 хүнд торгох, 4 хүнд хорих ял оногдуулсан бөгөөд 4 хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 хэрэгт хорих ял оногдуулж тэнсэж, гэмт хэрэг үйлдсэн 25 хүний нийтийн албанд томилогдох эрх хассан авлигын гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулж буй ялын бодлого суларсан  гэж дүгнэж болохоор байна.

    Давж заалдах, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж дүгнэсэн тохиолдол судалгаанд хамрагдсан шүүхийн шийдвэрүүдэд байхгүй байна.

    Хоёр. Эрүүгийн ялын дээд, доод хэмжээг судлан үзвэл гэмтэл учруулаагүй гэр бүлийн хүчирхийлэл буюу 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд нь хорих ял оногдуулж болохоор заасан байдаг боловч хөнгөн гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт нонгдуулах ялын төрөлд хорих ял байхгүй, зөвхөн торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял сонгох санкцтай байна. 

    Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос ялын бодлогыг тодорхойлохдоо дээрх гэмт хэргийн хувьд ялгамжтай хандаж чадаагүй байна.

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай холбогдуулан Зөрчлийн тухай, Эрүүгийн хуульд энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн шинжийг тусгаж ял, шийтгэлийн бодлогыг тодорхойлохдоо аль болох торгох ял оногдуулахгүйгээр баривчлах болон хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ.[1]

    Гэтэл хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн ялыг хуульчлахдаа гэмтэл учруулаагүй гэр бүлийн хүчирхийллээс хөнгөн ял оногдуулахаар заасан нь хохирогчид эргээд эдийн засгийн дарамт болох нөхцлийг бүрдүүлэхээр байна.

    Гурав. Хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогод “Эрүүгийн хууль”-д орсон өөрчлөлтөөр уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан” гэсэн шинжийг оруулаагүй нь ялын бодлогод сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

    Дөрөв. Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулж буй ялын бодлого 2002 оны Эрүүгийн хууьд зааснаар оногдуулж байсан ялын бодлоготой ойролцоо байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх, ял оногдуулах шүүхийн практик харьцангуй тогтсон гэж дүгнэхээр байна.

    Эдгээр гэмт хэргийг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн бодлого тогтвортой, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тохиолдлын шинжтэй, хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан харьцангуй уян хатан шинжтэй гэж дүгнэж болохоор байна.

    Тав. Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хүнд анхан шатны шүүхээс оногдуулж буй хорих ялын 50-60 хувь нь хуульд заасан ялын доод хэмжээгээр буюу ял шийтгэлийг хөнгөрүүлж, оногдуулсан байна.

    2002 оны  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт 83.3 хувьд нь хорих ял,  2015 оны Эрүүгийн хуулийн  17.1.1 дэх зүйлд заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг 33 хувьд, хорих ял оногдуулахгүй тэнссэн нь 50 орчим хувийг эзэлж байна.

    Зургаа. Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулж буй ялын бодлого 2002 оны “Эрүүгийн хууль”-д зааснаар оногдуулж байсан ялын бодлоготой ижил, оногдуулсан хорих ялын хэмжээ нь ойролцоо байна.

    СУДАЛГААНЫ  САНАЛ

    Нэг. Бэлгийн халдлагад өртсөн насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүй, сэтгэцийн гэмтлийн улмаас үүссэн эмгэгийг сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоолгож үүнийг хүнд хор уршигт тооцон энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид оруулах нь зүйтэй байна.

    Ингэснээр уг хор уршгийг буюу эмчилгээний зардлыг төлөөгүй тохиолдолд “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй” гэж үзэн насанд хүрээгүй хүн хүчиндэж, ял шийтгүүлсэн ялтанг  хорих ялаас хугацаанаас өмнө суллахад ЭХЕА-ийн 6.12 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг  хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд шүүхээс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялыг чангатгах нэг үндэслэл болно.

    Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгахад нөлөөлөх нөхцөл нь дээрх төрлийн гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоох, бие махбод болон сэтгэл санааны хохирлыг тогтоож шүүхийн шийдвэрт тусгуулах ажиллагаа тул энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол тогтоох аргачлал боловсруулах саналыг гаргаж байна.

    Хоёр. Авлигын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахад анхаарч, ял хөнгөдсөн үндэслэлээр улсын яллагч, прокурорын эсэргүүцэл бичиж байх,

    Гурав. Авлигын гэмт хэргийн улмаас олсон хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгосон тохиолдлыг 2017-2018 оны байдлаар судлан, хууль бус олсон орлого, түүний хэмжээ нь ялын бодлогод нөлөөлсөн эсэхийг судлах шаардлагатай байна гэж үзлээ.

    Дөрөв. Цаашид ялын бодлогыг судлахдаа Эрүүгийн хуульд заасан нэг бүлэгт хамаарах тодорхой төрлийн гэмт хэргийг хамруулж, 1 жилийн хугацаанд шийдвэрлэсэн хэргийг өмнөх онтой харьцуулж хэвших саналтай байна.

     

    [1] Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, хуулийн хувийн хэргээс 

                Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 2, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 1, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан 2 байна. Магадлалд дараах үндэслэлийг заасан байна. Үүнд:

           1. Эрүүгийн хэрэгт заасан нотолбол зохих байдлыг нэг мөр шалгаж, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоох.

                2. Шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулах.

                3. Хохирогч, холбогдогчийн хоорондын харилцааг тогтоох

                4. Гэмт хэргийн үйлдэл нь төгссөн, эсхүл төгсөөгүй завдалтын аль нь болохыг тогтоох.

                5. Хохирогч амь алдсан нь бусад хүмүүсийн буруутай ажиллагаанаас болсон тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх.

                6. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан эсэхийг шалгах.

                7. Бүх насаараа хорих ялтай гэмт хэрэгт холбогдогчийг өмгөөлөгчгүй байцаасан, хуульд заасан эрхийг хязгаарласан гэх мэт дурьдсан байна.

    Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн байдал

                а) 2002 оны Эрүүгийн хуулийн  91.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулсан 9 шийтгэх тогтоолоор 10 жил 1 сар хорих ялтай 4 хэрэг буюу 44 хувь, 4 / завдалт /,  12,13,14 жилийн хорих ялтай тус бүр 1 байна. / Хуульд заасан ял нь 10-15 жил хорих. /

                б) Мөн хуулийн 91.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан шүүхийн 9 шийдвэрийг судлахад 20-21 жилийн хорих ялыг 3 хэрэгт, 7 /завдалт/, 9,15,17,18, 24 жилийн хорих ялыг тус бүр 1 хэрэгт оногдуулжээ.

                в) 2015 оны Эрүүгийн хуулийн 10. 1.1 дэх зүйлд гэмт хэргийг шийдвэрлэсэн 8 тогтоолын 2-т нь 6 жилийн хорих ял /33.3 хувь/ 2-т нь 8 жилийн хорих ял /33.3 хувь/, 2-т нь 13 жилийн хорих ял  оногдуулсан байна.

                9,10 жилийн хорих ялыг тус бүр  1 хэрэгт оногдуулжээ. /Хуульд заасан ялын хэмжээ 8-15 жил/.

                г/ Мөн хуулийн 10.1.2 дахь зүйлд заасан гэмт хэрэгт шүүхийн 7 шийдвэр гарснаас 12 жилийн  хорих ялтай 4хэрэг буюу 57.1 хувь, 15 жилийн хорих ялтай 2хэрэг буюу 28.5 хувь, 20 жилийн хорих ялтай 1 хэрэг тус тус байна. /Хуульд заасан хэмжээ 12-20 жилийн хорих /.

    Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн байдал

    Эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхээс анхан шат, давж заалдах шатны 2 шийдвэрийг хянаж хэргийг хэрэгсэхгүй болгосон ба нотлох бүхий л ажиллагааг хийсэн боловч санаа зорилго нэгдэж гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул түүнд ашигтайгаар  шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн байна.

    Хяналтын шатны шүүх дээрэмдэх гэмт хэргийн бусад зүйл ангиар эрүүгийн хэрэг 3-ыг нь шүүхэд дахиж буцаасан нь мөрдөн байцаалтын ажиллагааны зөрчлөөс шалтгаалаагүй байна.

    6.7. Хүнийг алах гэмт хэргийн талаар

    Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байдал

                Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаж нэмэлт мөрдөн байцаалтад буцсан 3, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан 3 нийт 6 шийдвэрийн үндэслэлийг судлахад:

                1. Шүүгдэгч нарын  бүлэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй.

           2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудал буюу хохирлын хэмжээ, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, гэмт хэрэг үйлдсэн хугацаа нь тодорхойгүй.

               3. Нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийг зөрчсөн.

                4. Холбогдогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан.

                5. Хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх тухай заасан байна.

    Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн байдал

               а) 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн 6 шийтгэх тогтоолоор 100 хувь хорих ял оногдуулсан ба ялын хугацаа нь 3 жил 1 сараас 3 жил 6 сар байгаа нь хуульд заасан /3-5 жилийн хорих ял/ хэмжээний доод хэмжээнд байна.

                б) Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох 6 шийтгэх тогтоолоор 3 жил 5 сарын хорих ялаар 2 хэрэг буюу 33 хувь, 5 жил 1 сараас 5 жил 5 сарын хорих ялаар 3 хэрэг буюу 50 хувь, 7 жил 6 сарын хорих ялаар 1 хэрэг буюу 16 хувь байгаа нь хуульд заасан  ялын хэмжээтэй харьцуулахад бага түвшинд байна.

                в) Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан 3 шийтгэх тогтоолыг үзэхэд 11 жилийн хорих ялтай 2, 13 жилийн хорих ялтай 1 байгаа нь хуульд заасан /10-20 жил хорих/ ялын хэмжээний дунджаас доогуур байна.

                г) 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн 7 шийтгэх тогтоолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрийн дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахад холбогдох газарт урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 6 буюу  85.7 хувь, 6 сар хорих ял оногдуулсан 1 буюу 14.2  хувь байна. Хуульд заасан 6 сараас 5 жил хорих ял оногдуулах заалттай харьцуулахад хөнгөн шийтгэл оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохиролд нөхөн төлсөнтэй холбоотой байна.

                д) Мөн хуулийн  17.2.2 дугаар зүйлд 2-8 жил хорих ял оногдуулахаар заасан байхад шүүхийн 7 шийдвэрт 1 жилийн хорих ялтай 3 буюу 42.8 хувь, 2 жилийн хорих ялтай 2 буюу 28.5 хувь, 3 жилийн хорих ялтай 1 буюу 14.2 хувь, 5 жилийн хорих ялтай 1  буюу 14 хувь байгаа нь хуульд заасан доод хэмжээг 85.7 хувьд нь оногдуулсан байна.

                е) Мөн хуулийн 17.2.3 зүйлд зааснаар  ял оногдуулсан 6 шийтгэх тогтоолын 3 буюу 50 хувь нь 3 жил 5 сар, 2 буюу 33.3 хувь нь 5 жил, 1 буюу 16.6 хувь нь 6 жилийн хорих ял байна. Хуульд заасан 5-12 жилийн хорих ялын доод хэмжээ болон түүнээс доогуур ял оногдуулсан байна.

    Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн байдал

    Хяналтын шатны шүүхээр хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 5, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 2, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан 1, хэрэгсэхгүй болгосон 2 нийт 10 тогтоолыг судлахад доорх үндэслэлийг гаргасан байна. Тухайлбал:

    1. Хуулиар тогтоосон нотлох ажиллагааны журам зөрчиж дутуу шалгасан.

    2. Гэмт хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй этгээдийг шалгаагүй.

    3. Хохирогч тогтоогдоогүй үндэслэлээр багийн засаг даргыг хохирогчоор тогтоосон нь хууль зөрчсөн.

    4. Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй.

    5. Хэрэгт чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй , хэт нэг талыг барьсан.

    6. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын хууль ёсны эрхийг зөрчсөн.

    7. Нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ ялимгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож  зүйлчилсэн гэх мэт бөгөөд ял хөнгөдсөн үндэслэлээр шийдвэр хүчингүй болсон тохиолдол байхгүй байна.

    3.6.  Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн талаар

    Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байдал

    Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцсан 2, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан 3, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан 1 нийт 6 шийдвэрийг судлахад дараах үндэслэлийг дурьдсан байна. Үүнд:

    1. Прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гаргаж холбогдогчид оногдуулах ялын саналыг танилцуулахгүй, зөвхөн яллах дүгнэлтийн хавсралтад ялын талаар дурьдсан ба ” ял тохиролцоогүй ”.

    2. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ орон байранд нэвтэрсэн байхад Эрүүгийн хуулийн 17.1.1 дэх зүйлээр буруу зүйлчилсэн.

    3. Хулгайн гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

    4. Машин механизм ашигласан хулгайн гэмт үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг орхигдуулсан.

    5. Хулгайн гэмт хэргийг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл нь байнга үйлдсэн гэх давтамжийг илэрхийлж чадаагүй.

    6. Хохирогчийн нэрийг буруу бичсэн, хохирлын дүн зөрүүтэй ,зарим эд зүйлийг үнэлээгүй, нотлох баримт хуулийн шаардлагыг хангаагүй, хохирлыг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татаагүй, эрүүгийн хэргийг буруу тусгаарласан гэх мэт бөгөөд ял хөнгөдсөн үндэслэлээр шийдвэр хүчингүй болсон тохиолдол байхгүй байна.

    Хяналтын шатны шүүхийн  шийдвэрлэсэн байдал 

    Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхээр хэлэлцсэн 7 хэргийг судалгаанд хамруулсан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээс буцсан 1, нэмэлт мөрдөн байцаалтад буцсан 5, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 1 байна.

                Дээрх хяналтын шатны шүүхийн тогтоолд дараах үндэслэлийг  тодорхойлжээ. Үүнд:

                1. Хохирогчид учирсан гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоох.

                2. Шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой эсэхийг нотлох.

                3. Нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийсэн .

                4.  Өмнө гарсан шүүхийн захирамжийг биелүүлээгүй.

                5.  Хэргийн зүйлчлэл буруу гэсэн байна.

    Дээр дурьдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл:

    1. Анхан шатны шүүхээс оногдуулж буй хорих ялын 50-60 хувь нь хуульд заасан ялын доод хэмжээ буюу ял шийтгэхийг хөнгөрүүлэх үндэслэлээр оногдуулсан байна.

     2. Ял сонсгож оногдуулах боломжтой хэргүүдээс 2002 оны  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт 83.3 хувьд нь хорих ял,  2015 оны Эрүүгийн хуулийн  17.1.1 дэх зүйлд заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг 33 хувьд, хорих ял оногдуулахгүй тэнссэн нь 50 орчим хувийг эзэлж байна.

    3. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхээс оногдуулж буй ялыг хуульд заасан эрхийн дагуу өөрчилж байгаа нь үндэслэлтэй ба мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагааг дутуу гүйцэд биш хийсэн, зүйлчлэл буруу үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь дундажаар 10 орчим хувьтай байна.

                            СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ

    Нэг. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш шийдвэрлэгдсэн хэрэг болон 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн авлигын гэмт хэргийн ялын хэмжээг харьцуулан үзэхэд 2002 оны Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн хорих ял оногдуулдаг байсныг 2015 оны Эрүүгийн хуулиар хорих ялаас илүүтэй торгох ял оногдуулж, нийтийн албан томилогдох эрх хасах нэмэгдэл ял онодуулсан тохиолдол олон байна. Тухайлбал: 2002 оны Эрүүгийн хуулиар дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 21 хүнд хорих ял оногдуулж, үүнээс 14 хүний хорих ялыг тэнссэн байна. Мөн 4 хүнд торгох , 9 хүнд тодорхой албан тушаал эрхлэх эрх хасах ял оногдуулсан байна.

    Харин 2015 оны Эрүүгийн хуулиар шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл, 22.4 дүгээр зүйл, 22.5 дугаар зүйлд тус тус зааснаар нийт  20 хүнд торгох, 4 хүнд хорих ял оногдуулсан бөгөөд 4 хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 хэрэгт хорих ял оногдуулж тэнсэж, гэмт хэрэг үйлдсэн 25 хүний нийтийн албанд томилогдох эрх хассан авлигын гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулж буй ялын бодлого суларсан  гэж дүгнэж болохоор байна.

    Давж заалдах, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж дүгнэсэн тохиолдол судалгаанд хамрагдсан шүүхийн шийдвэрүүдэд байхгүй байна.

    Хоёр. Эрүүгийн ялын дээд, доод хэмжээг судлан үзвэл гэмтэл учруулаагүй гэр бүлийн хүчирхийлэл буюу 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд нь хорих ял оногдуулж болохоор заасан байдаг боловч хөнгөн гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт нонгдуулах ялын төрөлд хорих ял байхгүй, зөвхөн торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял сонгох санкцтай байна. 

    Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос ялын бодлогыг тодорхойлохдоо дээрх гэмт хэргийн хувьд ялгамжтай хандаж чадаагүй байна.

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай холбогдуулан Зөрчлийн тухай, Эрүүгийн хуульд энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн шинжийг тусгаж ял, шийтгэлийн бодлогыг тодорхойлохдоо аль болох торгох ял оногдуулахгүйгээр баривчлах болон хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ.[1]

    Гэтэл хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн ялыг хуульчлахдаа гэмтэл учруулаагүй гэр бүлийн хүчирхийллээс хөнгөн ял оногдуулахаар заасан нь хохирогчид эргээд эдийн засгийн дарамт болох нөхцлийг бүрдүүлэхээр байна.

    Гурав. Хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогод “Эрүүгийн хууль”-д орсон өөрчлөлтөөр уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан” гэсэн шинжийг оруулаагүй нь ялын бодлогод сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

    Дөрөв. Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулж буй ялын бодлого 2002 оны Эрүүгийн хууьд зааснаар оногдуулж байсан ялын бодлоготой ойролцоо байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх, ял оногдуулах шүүхийн практик харьцангуй тогтсон гэж дүгнэхээр байна.

    Эдгээр гэмт хэргийг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн бодлого тогтвортой, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тохиолдлын шинжтэй, хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан харьцангуй уян хатан шинжтэй гэж дүгнэж болохоор байна.

    Тав. Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хүнд анхан шатны шүүхээс оногдуулж буй хорих ялын 50-60 хувь нь хуульд заасан ялын доод хэмжээгээр буюу ял шийтгэлийг хөнгөрүүлж, оногдуулсан байна.

    2002 оны  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт 83.3 хувьд нь хорих ял,  2015 оны Эрүүгийн хуулийн  17.1.1 дэх зүйлд заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг 33 хувьд, хорих ял оногдуулахгүй тэнссэн нь 50 орчим хувийг эзэлж байна.

    Зургаа. Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулж буй ялын бодлого 2002 оны “Эрүүгийн хууль”-д зааснаар оногдуулж байсан ялын бодлоготой ижил, оногдуулсан хорих ялын хэмжээ нь ойролцоо байна.

    СУДАЛГААНЫ  САНАЛ

    Нэг. Бэлгийн халдлагад өртсөн насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүй, сэтгэцийн гэмтлийн улмаас үүссэн эмгэгийг сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоолгож үүнийг хүнд хор уршигт тооцон энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид оруулах нь зүйтэй байна.

    Ингэснээр уг хор уршгийг буюу эмчилгээний зардлыг төлөөгүй тохиолдолд “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй” гэж үзэн насанд хүрээгүй хүн хүчиндэж, ял шийтгүүлсэн ялтанг  хорих ялаас хугацаанаас өмнө суллахад ЭХЕА-ийн 6.12 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг  хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд шүүхээс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялыг чангатгах нэг үндэслэл болно.

    Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгахад нөлөөлөх нөхцөл нь дээрх төрлийн гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоох, бие махбод болон сэтгэл санааны хохирлыг тогтоож шүүхийн шийдвэрт тусгуулах ажиллагаа тул энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол тогтоох аргачлал боловсруулах саналыг гаргаж байна.

    Хоёр. Авлигын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахад анхаарч, ял хөнгөдсөн үндэслэлээр улсын яллагч, прокурорын эсэргүүцэл бичиж байх,

    Гурав. Авлигын гэмт хэргийн улмаас олсон хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгосон тохиолдлыг 2017-2018 оны байдлаар судлан, хууль бус олсон орлого, түүний хэмжээ нь ялын бодлогод нөлөөлсөн эсэхийг судлах шаардлагатай байна гэж үзлээ.

    Дөрөв. Цаашид ялын бодлогыг судлахдаа Эрүүгийн хуульд заасан нэг бүлэгт хамаарах тодорхой төрлийн гэмт хэргийг хамруулж, 1 жилийн хугацаанд шийдвэрлэсэн хэргийг өмнөх онтой харьцуулж хэвших саналтай байна.

    [1] Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, хуулийн хувийн хэргээс