Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвөөс “Авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлууд” гарын авлага, мөн “Монгол Улсын прокурорын тухай хууль, тогтоомжууд”-ын эмхэтгэлийг прокуроруудын албан хэрэгцээнд болон нийт хуульчдад зориулан бэлтгэн гаргалаа.
Авлигын гэмт хэргийг зүйлчлэх, шалгаж, тогтоох, хянан шийдвэрлэхэд хуульчдын чадавхийг сайжруулах, Олон Улсын гэрээ, конвенцийг практикт хэрхэн хэрэглэх талаар нэг мөр ойлголт өгөх, мөрдөгч, прокурор, шүүгч болон бусад хуульчдын дунд сургалт зохион байгуулах, мэргэшүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс “Авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлууд” гарын авлагыг гаргасан байна.
Тус Сургалтын төв нь дээрх гарын авлага, эмхэтгэлийг Прокурорын байгууллагын 90 жилийн ойд зориулан бэлтгэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба