Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Агаарын довтолгооноос хамгаалах 305 дугаар тусгай ангийн ажилтан, албан хаагчдад “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн хууль”-ийн талаар сургалт, яриа таниулга хийжээ. Сургалтын үеэр 305 дугаар тусгай салбараас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ажилтан, албан хаагч нарын судалгааг танилцуулж цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил давтан гаргуулахгүй байх тал дээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба