ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

A- A A+
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нартай  хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. 

Уулзалт, зөвлөгөөнд тус дүүргийн прокурорын газрын орлогч прокурор Б.Чинбат, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Оюунгэрэл, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Х.Дүүрэнцэнгэл, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад Э.Итгэлтөгс нар болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид оролцсон бөгөөд хяналтын ажлын явц байдал, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож, тодорхой  үүрэг чиглэлийг өгсөн байна.