ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон Эрүүгийн цагдаагийн тасгийн нийт мөрдөгч нарт энэ оны 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд сургалт зохион байгуулжээ.

Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/80 дугаартай тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт  хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх” журам, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 246, А/80 захирамж, тушаалаар батлагдсан “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх” журам, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудаар сургалтыг явуулсан байна.