Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, шүүхээс согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.
Тус дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Оюунгэрэл Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар, “Эл эй энд си” ХХК-ийн дэргэдэх сургалтын төвийн багш Г.Отгонцэцэг “Эерэг, бүтээлч сэтгэлгээ” сэдвээр тус тус яриа таниулга хийсэн байна.
Дээрх арга хэмжээнд тус дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа болон бусад дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа 170 гаруй иргэн хамрагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба