Өвөрхангай аймгийн прокурорын газарт Улсын Ерөнхий прокурорын тушаалаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Алтангэрэл овогтой Амарсанаагийн прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн прокурорын газарт боллоо.
Ёслолын ажиллагаанд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал нар болон аймгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус ажиллагааг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Дамдинбазар удирдан явуулсан байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба