Дархан-Уул аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Тогтохсүрэн овогтой Дэлгэрмэнд, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Раднаадорж овогтой Мягмардорж нарын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус аймгийн прокурорын газарт зохион байгуулагдлаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус аймгийн прокурорын газрын хамт олон оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдорж “Тангараг өргөх” ёслолын үйл ажиллагааг удирдан явуулсан байна.
Шинээр томилогдсон прокурор Р.Мягмардорж, Т.Дэлгэрмэнд нарт хамт олны зүгээс баяр хүргэн, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар ажиллан, албан үүргээ нэр төртэй биелүүлэхийг захиж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардууллаа.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба