Дундговь аймгийн прокурорын газар нь Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэх журам”-ын шаардлагыг ханган ажиллаж, амжилттай дүгнэгдэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/60 дугаар тушаалаар 2019 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн “ИТГЭМЖЛЭЛ”-ийг гардаж авлаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын “ИТГЭМЖЛЭЛ”-ийг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Төвсанаа гардуулж, гаргасан амжилтаа улам бататган ажиллахыг хүссэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба