ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН СУДАЛГАА ХИЙЛГҮҮЛЖЭЭ

A- A A+
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН СУДАЛГАА ХИЙЛГҮҮЛЖЭЭ

Дундговь аймгийн прокурорын газар аймгийнхаа Онцгой байдлын газартай хамтран “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн тухай ерөнхий ойлголт”, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт”, “Гамшгаас хамгаалах бодлого, зохицуулалт, эрх зүйн орчин”, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”, “Байгууллагын гамшгийн эрсдлийн менежментийн чадавхийг үнэлэх, үнэлгээний аргачлал” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлгүүлсэн байна.

Тус прокурорын газар нь гамшгийн менежментийн чадавхийн үнэлгээгээр “амжилттай” дүгнэгдсэн бөгөөд цаашид анхаарвал зохих асуудал, хийж хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажиллахаар болжээ. Сургалт, судалгаанд прокурор болон захиргаа, үйлчилгээний ажилтнууд хамрагдсан байна.