Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулан ойн лого болон “Прокурор-90 жил” хүндэт тэмдэгийн загвар шалгаруулах уралдааныг олон нийтэд зарласан.
Уралдаанд нийт 23 оролцогч бүтээлээ ирүүлсэн бөгөөд цогцоор нь шалгаруулах боломжтой бүтээл байгаагүй тул “Прокурор-90 жил” хүндэт тэмдэгийн загвар 1, Прокурорын байгууллагын 90 жилийн ойн логоны загвар 2-ыг тус тус шалгарууллаа.
“Прокурор-90 жил” хүндэт тэмдэгийн шилдэг загвараар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабат, Т.Мөнх-Амгалан нарын хамтын бүтээл шалгарч 1.000.000 төгрөгөөр,
Прокурорын байгууллагын 90 жилийн ойн логоны шилдэг загвараар график дизайнер Б.Одбаатар, Л.Мөнхсоёл нарын бүтээл шалгарч тус бүр 500.000 төгрөгөөр шагнуулахаар болсон байна.
Уралдаанд идэвхитэй оролцож бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчдод талархал илэрхийлье.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба