Баянзүрх дүүргийн прокурорын газарт 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу зохион байгуулсан бөгөөд нийт прокурор, ажилтнууд оролцож тангараг өргөсөн ажилтнуудад цаашдын ажилд нь өндөр амжилт хүсч, баяр хүргэлээ.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба