Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр сумын Онцгой байдлын хэлтсийн ажилтан, албан хаагч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах сургалт, яриа таниулга хийжээ.
Сургалтын үеэр тус хэлтсийн ажилтан, албан хаагч нараас зөрчилд холбогдсон хүмүүсийн судалгааг танилцуулж цаашид гэмт хэрэг, зөрчил давтан гаргуулахгүй байх тал дээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.
БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН
ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба