Булган аймгийн прокурорын газрын прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан З.Хүслэн, аймгийн ерөнхий прокурорын туслах ажилтан Д.Энхбаяр нарын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус газарт боллоо.
Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу ёс төртэйгээр зохион байгууллаа.
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба