СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС БАТЛАСАН ЖУРАМ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ

A- A A+
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС БАТЛАСАН ЖУРАМ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2019 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн зөрчлийн шалтгаан нөхцлийг судлахад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, эрх бүхий албан тушаалтнуудын хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг олон нийтэд таниулан сурталчилах ажиллагаа хангалтгүй, орон нутгийн өөрөө удирдах байгууллага хууль зөрчин шийдвэр гаргасан зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал, Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчиж хуулиар олгогдоогүй эрх эдлэн, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох түр журам”-ыг батлан, тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд уг журмыг үндэслэн их хэмжээгээр хайрга олборлож, хүрээлэн буй орчинд хохирол учруулж байсан болох нь тогтоогдсон байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас дээрх журмыг хүчингүй болгуулахаар 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан бичиг хүргүүлсэн байна. 

МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ПРОКУРОРЫН ГАЗАР