ГАЛ УНТРААХ АНГИТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ГАЛ УНТРААХ АНГИТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газар прокурор, ажилтнуудын гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус сум дахь Гал Унтраах, Аврах 61 дүгээр ангитай хамтран сургалт зохион байгуулжээ. Сургалтыг “Гамшгийн тухай ерөнхий ойлголт”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Гамшгаас хамгаалах бодлого, зохицуулалт, эрх зүйн орчин”, “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх”, “Байгууллагын гамшгийн эрсдлийн менежментийн чадавхийг үнэлэх”, “Үнэлгээний аргачлал” зэрэг сэдвүүдээр зохион байгуулсан ба гал түймрийн болзошгүй аюулын үед гал унтраах техник хэрэглэлийг хэрхэн зөв ашиглах талаар үзүүлэх сургалтыг хийжээ.

САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР