Баянзүрх дүүргийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд шинэ коронавирусийн халдвар, түүний ойлголт, халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр сургалтанд хамрагдлаа.
Сургалтыг цэргийн төв эмнэлгийн тархвар судлаач эмч Б.Нямсүрэн удирдан явуулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг өгсөн бөгөөд уг халдвараас сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолсон байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба