Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд” сэдэвт сургалтыг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулжээ.
Сургалтыг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл удирдан явуулсан бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг заалт нэг бүрчлэн танилцуулж, хууль хэрэглэхэд анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцсан байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба