Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий Прокурорын газар, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрууд шинэ короновирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Тухайлбал, нийт прокурор, ажилчид болон байгууллагад гаднаас нэвтэрч байгаа иргэдийн биеийн халууныг нь хэмжиж, амны хаалт зүүх шаардлага тавьж байгаагаас гадна үүдний хэсэг, ариун цэврийн өрөөнд гар ариутгагч халдваргүйжүүлэлтийн уусмал, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж зэргийг байршуулан, ажлын өрөө, тасалгааг тогтмол ариутгаж байна. Мөн хурууны хээгээр ажлын цаг бүртгэх төхөөрөмжийг түр хугацаанд ашиглахгүй байхаар боллоо.
Нийслэлийн прокурорын газар
Дархан-Уул аймгийн прокурорын газар
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба